Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бага, дунд ангийн багш нарын заах арга зүйг өөрчилсөнөөр сургалтын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжиж байгаа уг хөтөлбөрийн хүрээнд эхэлсэн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт үргэлжилж байна. Монгол улсын нийт ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын заах арга зүйг сайжруулахын тулд аймгуудыг төвийн, говийн, баруун, зүүн бүсээр нь хуваан сургалтаа явуулж байгаа юм байна. Өнөөдөр Ховд аймагт болсон зүүн бүсийн аймгуудын багш нарын сургалт өндөрлөлөө. Заах арга зүйн шинэчлэлийн сургалтад бага, дунд ангиудад таваас зургаан жил ажилласан залуу багш нар хамрагдаж байгаа юм. Боловсролын чанарыг шинэчлэхэд багш бүрийн оролцоо хамгаас чухал. Нийслэл болон хөдөө орон нутагт хийж буй сургалтад оролцсон багш нар БШУЯ-ны чанарын шинэчлэлийн хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаа, цаашид илүү сайн ажиллах болсоноо илэрхийлсэн байна.
Ш.ЧИМЭГ