Дотуур хувцсыг сонгохдоо анхаарах зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Дотуур хувцсыг сонгохдоо анхаарах зүйлс

Эмэгтэй хvн залуу байхаасаа өөртөө маш сайн тохирсон дотуур хэрэглэвэл  биеийн хэлбэр зөв сайхан хөгжиж, нас ахих vед мах суусан ч галбираа алдахгvй сайн талтай.

Тохирсон дотуур хувцас гадуур хувцасны хэв загварыг сайн гаргаж өгдөг. Бас нэгэн давуу тал нь биеийн галбирыг жавхайлган сэргээхээс гадна нимгэн болон ноосон хувцас өмсөх vед хувцас биед наалдан, цахилгаанжихаас сэргийлэн тусгаарлагч болдог байна.

Хөхний даруулга
Хөхний даруулгыг тааруулж авахдаа юуны өмнө цээж, хөхний хэмжээ, харьцааг зөв тодорхойлох хэрэгтэй. Нуруу, мөрийг дарж цээжээрээ барьж байвал өмсөхөд төвөгтэйн дээр биеийн хөгжилд муугаар нөлөөлнө. Хөхний даруулгыг зөв дарааллаар өмсөж сурах хэрэгтэй.

Жишээлэхэд мөрийг нь углаад аяганы доод хэсгийг хөхөндөө тааруулах ба урагш ялигvй бөхийж хөхийг аяганд тааруулаад товчилно. Тvvнчлэн мөрний урд талыг бага зэрэг өргөж, хойд талаас доош нь дарж тааруулна.

Гадуур өмсөх хувцаснаас шалтгаалан хөхний даруулгын хэлбэрийг сонгох нь бvсгvй таны гоо сайханд чухал vvрэг гvйцэтгэдэг гэдгийг санаарай.

1. Өндөр аягатай хөхний даруулга хөхийг сайн барьж, өргөдөг. Энэ нь ямар ч хэмжээтэй хөхөнд зохимжтой боловч ялангуяа туранхай цээж, жижиг хөхийг томруулж харагдуулна. Костюм, зузаан материалтай, битvv энгэртэй хувцсан дотор зvvнэ.

2. Урт бөгөөд нарийхан, хоорондоо хол зайтай мөр бvхий хөндлөн оёдолтой намхан аягатай даруулгыг задгай энгэртэй сул цамц, даашинзны дотор зvvнэ. Энэ нь жижиг, дунд зэргийн хөхтэй хvнд зохимжтой.

3. Дундуураа оруулга, оёдолгvй, аяга нь дусал хэлбэртэй даруулга нь доогуураа төмөр болон хуванцар эдлэлээр хийсэн тулгууртай байдаг тул хөхийг сайхан хэлбэртэй болгоно. Ийм даруулгыг бариу, богино цамц, нимгэн болон нарийн нэхээстэй ноосон хувцасны дотор зvvнэ.

4. Урт мөртэй, хагас зууван хэлбэрийн аягатай босоо оёдол бvхий даруулга нь хөхийг сайн тулж бага зэрэг өргөж өгдөг. Ийм даруулгыг өргөн ухлаадастай цамц, даашинзны дотор зvvнэ.

5. Мөргvй, доогуураа тулгууртай аяга нь пролон хатуулгатай даруулгыг нарийн мөртэй болон мөр цээж ил гарсан цамц, даашинз дотор зvvнэ.

Хөхний даруулгыг хэрхэн сонгох вэ?
Том хөхтэй эмэгтэйчvvд мөрөнд ирэх даралтыг багасгаж, тэнцvvлэх бvдvvн мөртэй даруулга зvvх хэрэгтэй. Хөхний хэлбэрийг засаж хэвд нь оруулах тусгай зориулалттай даруулгыг тогтмол зvvвэл vр дvнтэй.

Өнгө харшиж өмсөх тусгай загварын хувцас биш л бол хөхний даруулга нь цамц даашинз зэрэг гадуур хувцас мөн бусад дотуур хувцасныхаа өнгө дагуу байвал зохимжтой.

Зарим бvсгvйчvvд усанд сэлэх, наранд шарахад зориулсан хөхний даруулгыг байнга хэрэглэх нь бий. Энэ нь тун буруу зуйл. Спорт загварын даруулга нь хатуулга, тулгуургvй, мөр нь өргөн байдаг бөгөөд ийм даруулганы гадуур энгийн, загварын хувцас өмсдөггvй.

Бариувч
Бариувчийг сонгож авахдаа бvсэлхий, өгзөг, гуяны хэмжээнд сайтар тааруулах хэрэгтэй. Бариувч өмссөнөөр бvсэлхий, ялангуяа гэдсийг татаж жавхайлган унжсан өгзгийг дээш нь өргөж өгдөг. Мөн харвинг татаж бэлхvvсийг тодруулах даруулга өмсөж болно.

Зарим тусгай хийцтэй трико, өмд зэрэг нь өгзгийг өргөж бэлхvvсийг тодруулах зориулалттай байдаг тул дотор нь бариувч өмсөх шаардлагагvй.

Бариувч нь гадуур өмд, триконы өнгө дагуу байвал зvгээр. Гуяараа өргөн, резин хөвөөтэй бариувчийг нимгэн материалтай болон резин өмдөн дотор өмсөхөд тохиромжгvй тул сул загварын хувцас ноосон өмдөн дотуур өмсөөрэй.

Зохиогчийн эрх: ask.banjig.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж