IJF дахин нэг мэхийг жагсаалаас гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

IJF дахин нэг мэхийг жагсаалаас гаргалаа

Лондонгийн олимпийн эрхийн оноо олгох цувралын нэг “Их дуулга” өнгөрсөн бямба гаригт эхэллээ. Эхний өдрийн тэмцээнээс ОУХМ С.Мияарагчаа хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Ням-Очир нар шагналт тавдугаар байр эзлэв. Тэмцээний 60 кг-д өрсөлдөх байсан Д.Төмөрхүлэгийн хувьд мөрний бэртлийн улмаас Бразил яваагүй бол өнгөрсөн шөнө /Монголын цагаар/ Д.Ганхуяг, Б.Төгөлдөр /хоёул +100/ нар хүч үзлээ.

Бразилд барилдаж байгаа манай тамирчид өчигдөр тэмцээний дараагаар бидэнтэй холбогдов. Тэдний ярьснаар энэ удаагийн тэмцээнээс эхлэн IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/ дахин нэг мэхийг хоригложээ. Бээжингийн олимпийн дараагаас IJF хөл авах буюу бидний нэрлэдгээр өмсөх, хонгодох мэх хийхийг албан ёсоор хориглосон бол Бразилд болсон “Их дуулга”-аас эхлэн цаашид өрсөлдөгч бөхөө ууцаар нь тэвэрч унагах мэхийг хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр  Монголын бөхчүүдэд халгаатай байх үндэслэлтэй юм. Олимпийн дараа хориглосон давхар хамах, өмсөх, хонгодох /бидний хэллэгээр/ мэхийг Монголын бөхчүүд илүү чадварлаг эзэмшсэн байдгийн адил нурууны бяр сайтай тамирчдын голдуу хийдэг ууцаар тэврэх мэхээр манай тамирчид оноо авах, өрсөлдөгчөө ялах тохиолдол олон байсан.

Олон улсын жүдо бөхийн холбоо / IJF /-оос дэлхийн бүх жүдочдод ижил тэгш эрхтэйгээр “Дэлхийн цом”, Гранпри, “Их дуулга”, “Мастерс”, Дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадмаас тухай бүрт өөр өөр оноо авах боломж олгодог бөгөөд эдгээр тэмцээний амжилтаар хамгийн өндөр оноо цуглуулсан тамирчдад дараагийн олимпийн наадамд оролцох эрх олгодог журамтай. IJF өнгөрсөн бямба гаригт эхэлсэн “Их дуулга”-ын өмнөх өдөр Лондонгийн олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж байгаа жүдочдын чансааны үзүүлэлтийг тавдугаар сарын 9-ний байдлаар шинэчлэн гаргасныг “АЭ” энэ дугаартаа онцолж байна.
IJF-ийн гаргасан амжилтын жагсаалтаас харвал одоогийн байдлаар дэлхийн аварга Х.Цагаанбаатар 66 кг-ын чансаанд бичигдсэн 200 гаруй жүдочийн эхэнд буюу нэгдүгээрт 1316 оноогоор, ОУХМ С.Мияарагчаа 916 оноогоор хоёрдугаарт тус тус бичигдээд байна. Дэлхийн жүдочдыг эрэмбэлээд байгаа одоогийн чансааг 2009 оны нэгдүгээр сарын 24-25-нд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс /эрэгтэй: Гүрж, эмэгтэй: Болгарт болсон/ эхлэн хөтөлснийг дашрамд сануулъя. Үүнд өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд болсон 14 удаагийн “Дэлхийн цом”, зургаан гранпри, дөрвөн “Их дуулга”, 2009, 2010 оны тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2009 оны ДАШТ, “Мастерс-2010” гэхчлэн нийт 23 тэмцээний амжилт багтаж байгаа юм. IJF-ийн албан ёсны сайтад байрлуулсан сүүлийн чансаанд энэ сарын 14-16-ны өдрүүдэд болсон Тунисын гранпри тэмцээний оноог нэмээгүйг сануулъя.

ОУХМ С.Мияарагчаагийн хувьд энэ удаагийн “Их дуулга”-д эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Финлянд, зооны аваргын төлөөх барилдаанд Словакийн бөхийг ялсан ч хэсгийн аваргын барилдаанд Италийн бөхөд ялагдсанаар болзолт 120 оноог чансаандаа нэмээд байна. Гэхдээ энэ тэмцээний амжилт дээр өгүүлсэн чансааны хүснэгтэд нэмэгдэж ороогүй байгааг сануулах нь зөв биз ээ. Түүнчлэн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Ням-Очир нар “Их дуулга”-д тавдугаар байр эзэлснээр амжилтын 60 оноо нэмж авсан болно.

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар энэ удаагийн тэмцээний эхний хоёр тойргийн барилдаанд Австри, Бразилын бөхчүүдийг ялж, зооны аваргын төлөө Францын бөхөд ялагдсанаар тэмцээнийг дуусгасан байгаа. Уг нь манай Х.Цагаанбаатар Францын бөхийг энэ жил хоёр ч тэмцээнд ялсан, турша Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарыг бид Бразилын “Их дуулга”-аас хоёулаа медаль авах боломжтой хэмээн тооцоолж байсан ч дэлхийн аварга Х.Цагаанбаатарт 2009 оны ДАШТ-ий хагас шигшээд ялагдаж байсан, ОХУ-ын бөх Алим Гаданов алтан медаль хүртэж, олимпийн эрхийн оноогоо 300-гаар нэмэх боломжтой боллоо. Харин манай хоёр тамирчны гол өрсөлдөгчдийн нэг, 66 кг-ын чансааны гуравдугаарт бичигдээд байгаа Сугой Уриартэ эхний тойрогтоо ялагдсан тул энэ удаа эрэмбэ “булаацалдах” эрхгүй хоцорчээ.

Жүдочдын амжилтад оноо өгөх журам:










 

Дэлхийн цом

Тивийн АШТ

Гранпри

Их дуулга

Мастерс

ДАШТ

Олимп

1-р байр

100

180

200

300

400

500

600

2-р байр

60

108

120

180

240

300

360

3-р байр

40

72

80

120

160

200

240

5-р байр

20

26

40

60

80

100

120

7-р байр

16

28

 

 

 

80

96

1/16

12

20

24

36

 

60

72

1/32

8

12

16

24

 

40

48

1 ялалт

4

8

8

12

 

20

24

Оролцсон
тохиолдолд

 

2

 

 

 

4

 

Жүдочдын чансаа:

60 кг:
 
1. Георгий Зантарая (Украин)  1108 оноо
2. Ришод Собиров (Узбекистан) 1086 оноо
3. Хироаки Хираока (Япон)  1060 оноо
…13. Даваадоржийн Төмөрхүлэг (Монгол)  380 оноо
…20. Ганбатын Болдбаатар (Монгол) 254 оноо
…22.Чимэд-Ёндонгийн Болдбаатар (Монгол)  218 оноо

66 кг:

1.Хашбаатарын Цагаанбаатар (Монгол)  1316 оноо
2. Санжаасүрэнгийн Мияарагчаа (Монгол)   916 оноо
3.Сугои Уриарте (Испани) 888 оноо

73 кг:

1.Ван Ки-Чунь (БНСУ)  1630 оноо
2. Дирк Ван Тишельт (Бельги)  1104 оноо
3.Бан Гүй-Ман (БНСУ)  990 оноо
…14.Сайнжаргалын Ням-Очир (Монгол) 356 оноо

81 кг:

1. Ким Жэ-Бум (БНСУ) 1260 оноо
2. Иван Нифонтов (ОХУ)  990 оноо
…53. Гантөмөрийн Дашдаваа (Монгол) 78 оноо
…62.Дамдинсүрэнгийн Нямхүү (Монгол)  60 оноо

90 кг:

1.Такаши Оно (Япон)  1590 оноо
2.Кирилл Денисов (ОХУ) 920
3.Дилшод Чориев (Узбекистан) 914 оноо
…49.Сайнжаргалын Батбаяр (Монгол)  80 оноо
…85.Дамдинсүрэнгийн Нямхүү (Монгол)  36 оноо
…141.Батбаярын Ариун-Эрдэнэ (Монгол) 4 оноо

-100 кг:

1.Такамаса Анаи (Япон) 1270 оноо
2.Хван Хи-Тэ (БНСУ) 1094 оноо
3.Ван дер Гест (Бельги) 1040 оноо
…22.Баттулгын Тэмүүлэн (Монгол) 276 оноо
…83. Найдангийн Түвшинбаяр (Монгол) 24 оноо

+100 кг:
1.Тедди Ринье (Франц) 1350 оноо
2. Кэйжи Сүзүки (Япон) 994 оноо
…32.Доржпаламын Ганхуяг (Монгол) 120 оноо

Зургаа, долдугаар сард болох тэмцээний хуваарь:










Он, сар

Тэмцээний нэр

Улс

Хот

1

V.29-30

“Дэлхийн цом”

Бразил

Сао Пауло

2

V.27-30

Ахмадын ДАШТ

Унгар

Будапешт

3

VI.05-06

“Дэлхийн цом”

Испани /эр/

Румын /эм/

Мадрид

Бухарест

4

VI.12-13

“Дэлхийн цом”

Португали /эр/

Эстони /эм/

Лиссабон

Таллин

5

VI.19-20

“Дэлхийн цом”

Венесуэл

Маргарита арал

6

VI.25-26

“Дэлхийн цом”

Сан Салвадор

Сан Салвадор

7

VII.03-04

“Их дуулга”

ОХУ

Москва

8

VII.24-25

“Дэлхийн цом”

Монгол

Улаанбаатар

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж