Монгол инженерүүд GPS зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүд GPS зохион бүтээжээ

Монгол залуучууд дэлхий нийтэд гар утас, интернэтийн нэгэн адил хэрэглэгдэж байгаа дэлхийн гайхамшигт мэдээллийн технологи болсон GPS /Global positioning system/  зохион бүтээжээ. Хүйтэн дайны үед зөвхөн цэрэг дайн, тагнуулын зориулалттай ашиглаж байсан газар зүйн байршил, хөдөлгөөнт объектыг тодорхойлдог GPS-ийн технологийг 1980-аад оноос иргэний болон арилжааны зориулалтаар ашиглах болсон гэдэг. АНУ-ын GPS буюу дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хянах энэхүү хүчирхэг сансрын төхөөрөмжийн тусламжаар та бид төөрөх, будилах гэдэг аюулаас ангижирах цаг нэгэнт иржээ. Энэхүү технологи нь өндөр нарийчлал бүхий байршил цаг хугацааны мэдээллээс гадна хөдөлгөөний хурд, зүг чиг, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг чиглүүлэх, урьдчилан тодорхойлсон объектийн талаарх мэдээллийг өгөх зэрэг ач холбогдолтой өндөр технологи юм. Үүнийг амьдралд нэвтрүүлснээр манайхан төдийгүй манай орныг зорин ирэх жуулчид төлөөлөгчид хэн ч гэсэн тэрхүү авсаархан хэрэгслийг машиндаа болон биедээ авч явж Монгол Улсын аль нутаг дэвсгэрт газрын зураггүйгээр хэрэгтэй газраа хамгийн дөт, хамгийн оновчтой, замаар саадгүй хүрч очих, түүнчлэн Улаанбаатарын гудамж талбай гэр хорооллуудад төөрч будилахгүй явах нөхцөл бүрдэх гэнэ.

Ийнхүү дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэглээ болоод байгаа энэхүү хэрэгслийг  “Оллоо” ХК-ний монгол инженерүүд, монгол залуучууд бүтээгээд байгаа бөгөөд манайхан технологийн салбарт хоцроогүй, дэлхийд өрсөлдөх хэмжээнд явааг илэрхийлж байгаа юм.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж