Цаг хэтрүүлбэл тусгай зөвшөөрлийг нь цуцална

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Цаг хэтрүүлбэл тусгай зөвшөөрлийг нь цуцална

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар, нийслэлийн хэмжээнд энэ
оны эхний дөрвөн сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн байдлыг
өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шөнийн цагаар үйлдсэн гэмт хэрэг
өссөн дүн гарчээ. Гэмт хэргийн гаралтыг цагаар ангилан авч үзвэл өглөө 06-14 цагт үйлдсэн гэмт хэрэг 40,9 хувиар, өдрийн 14-19 цагт 30,4 хувиар буурсан бол оройн 19-22 цагт гарсан гэмт хэрэг 3,9 хувиар, шөнийн 22-06 цагт 49,3 хувиар өссөн байна. Иймээс цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг “атаманууд”-тай шийдвэртэй тэмцэж, ямар ч том баар, цэнгээний газар, ямар ч том хөрөнгө оруулалт хийсэн бай хамаагүй, цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан л бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно гэдгийг анхааруулав.  Түүнчлэн нэг цуцалсан тусгай зөвшөөрлийг дахин  олгохгүй гэдгийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Нийслэлийн удирдлагууд дүүргүүдэд ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсох үеэр баар, цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа гомдол цөөнгүй гарч, иргэд залуусын архидан согтуурах явдал их байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж