ЖДҮ-ийн зээлийн хүүд нэгдсэн бодлого барихыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн зээлийн хүүд нэгдсэн бодлого барихыг хүсчээ

“Ажилтай орлоготой монгол хүн” сэдэвт санал солилцох  уулзалт өнгөрсөн бямба гаригт Хөдөлмөрийн яаманд болж, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, дэд сайд н.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг болон, аймгийн Засаг дарга нар, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-ны удирдлагууд оролцжээ. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга нар Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүүгийн талаар нэгдсэн бодлого баримталж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүүгийн дарамтанд оруулахгүй байх. Мөн зээлийн хөрөнгө оруулалтыг орон нутгуудад хуваарилах цаг хугацааг тодорхой болгох. Аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг сайжруулж, аймагтайгаа уялдаа холбоотой ажиллах шаардлага байгаа талаар саналаа хэлжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хариуд нь Засаг дарга нарын тавьсан саналуудыг судалж, шийдвэрлэх ажлыг яаравчлан зохион байгуулна гэдгээ амалжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж