Хятад цэргүүдийн хууль бус “татвар”-ыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Хятад цэргүүдийн хууль бус “татвар”-ыг зогсоожээ

Цагаан сар дөхөх тусам Эрээн хотыг зорих монголчуудын тоо нэмэгдэж, хоёр улсын хилийн бүсэд зорчигчид болоод  тэднийг тээвэрлэсэн жолооч нарын дараалал нэмэгддэг. Үүнийг хятад цэргүүд овжноор ашиглан хууль бусаар мөнгө авах болжээ. Машин бүрээс 50-100 юань хураан, дугаар харгалзахгүй оруулж байсан хятад цэргүүдийн талаарх гомдол Эрээн дэх Монгол Улсын консулын газарт ирсэн тул хоёр улсын холбогдох мэргэжилтнүүд уулзан дээрх хууль бус “татвар” хураалтыг зогсоолоо хэмээн Гадаад харилцааны яамны сайтад мэдээлсэн байна. Мөн Эрээний шинэ, хуучин зээл орчмоос Замын-Үүд рүү тээвэр хийдэг УАЗ-469 машинтай жолооч нарыг ч журманд оруулжээ.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж