“Оюутолгой” төсөлд хамрагдах квот тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” төсөлд хамрагдах квот тогтоожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Улаанбаатар хотод хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажил удахгүй эхэлнэ. Нийслэлийн ажилгүй 3300 иргэнийг гурван жилийн хугацаанд байнгын ажлын байртай болгох энэхүү чухал ажлын гол үр дүн нь хотын хөгжилд үлдэх мөртэй ажил болгох ёстой гэдэг зарчмыг хотын удирдлагууд баримталж байгаа. Хотын мээр өнгөрсөн долоо хоногт төслийн ажлын хэсгийнхнийг хүлээж авч уулзах үеэрээ, хэн нэгэн хороон даргын танил тал бус жинхэнэ ажилгүй, орлогогүй иргэдийг үүнд хамруулна гэдгийг онцгойлон анхаарч ажиллах ёстойг анхааруулаад, хамгийн орлого багатай, ам бүл олонтой өрхүүдээс энэ төсөлд хамруулах иргэдийн судалгааг гаргаж ирэхийг үүрэг болгосон байна. Одоогоор төслийн ажлын хэсгийнхэн дүүрэг тус бүрт төсөлд хамруулах квот хүргүүлсэн бөгөөд дүүргүүдэд хүн амын тооноос хамаараад 320-430 хүн ногдож байгаа ажээ. Мөн тус ажлын хэсгийнхэн “Улаанбаатар- ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд мөрдөн ажиллах журам” болон бүртгэлийн анкет, хөдөлмөрийн гэрээний төслийг боловсруулаад байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж