![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/769e1429b8a56ed8/7ab6a6e83108c476big.jpg)
Өдгөө 40 настай Холливудын од Бэний найруулсан Ираны хувьсгалын тухай өгүүлэх “Argo” кино 2012 оны шилдэг киногоор шалгаран “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорсон бол, тэрээр мөн Шилдэг найруулагчийн номинаццид “Алтан бөмбөрцөг” хүртсэн билээ.
Харин Бэний кино ертөнц дэх амжилтад түүний дур булаам Холливудын од эхнэр Женифер Гарнер хамгийн их холбоотой. Холливудын бат бөх гэр бүл гэгддэг хосууд Серафина, Виолет нарын охидоосоо гадна 11 сартай Самуэль хүүтэй билээ. Кино ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” кино наадамд хосууд хамтдаа хүрэлцэн ирсэн бөгөөд шагнал гардан авах торгон агшинд мөн тэрээр “Миний амжилтын салшгүй нэг хэсэг бол миний эхнэр, чамдаа маш их хайртай” хэмээн наадмыг үзэхээр ирсэн олон мянган үзэгч болоод фэнүүдийнхээ сэтгэлийг догдлуулсан билээ.
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/c90e430c08b9e064/8f385afa7fbed9b2big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/3b2c75b96020deb2/f18cb60452cd132cbig.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/29b2881063afed5c/2840b5453459e47bbig.jpg)