Энэ талаар Сургалтын төрийн сангийн гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн С.Оюунцэцэгээс тодруулахад:
-Санхүүжилт орж ирэхгүй хугацаа алдсан тал бий. Гэхдээ эдгээр оюутнуудын тэтгэлгийг өнөөдөр шийдэж илгээсэн байгаа. Хичээлийн жилийн тэтгэлгийг бөөнд нь нэгтгээд оюутан бүрт хоёр мянган ам.доллар олгодог. Түүнээс биш сар бүр олгодоггүй юм л даа. Үүнийг оюутнууд маань сайн ойлгох хэрэгтэй.
-Уг нь 400 ам.долларын тэтгэлэг олгодог байсан. Одоо 200 ам.доллар болчихсон гэдэг нь ямар учиртай юм бэ? Унгарт сурдаг бусад орны тухайлбал вьетнам оюутнуудын сарын амьжиргааны тэтгэлэг нь 400 ам.доллар гэсэн. Манай оюутнууд аль ч оронд хичээл сурлага сайтай, оюуны чадавхиараа дээгүүрт л ордог. Ийм чадвартай байхад бусад орны оюутнаас бага тэтгэлгээр амьдрахад хэцүү байдаг гэсэн. Олон улсын хэмжээнд 400 ам.долларын тэтгэлэг олгоно гэсэн ерөнхий жишиг байдаг юм биш үү?
-Ерөөсөө 200 ам.долларын тэтгэлэг л олгодог байсан. Тэтгэлгийн хэмжээг БСШУ-ны яам болон Сангийн яамнаас шийддэг. Өөр орны оюутнуудын хувьд Засгийн газар хоорондын харилцан тохиролцож батласнаар тэтгэлгийн хэмжээг тогтоож байгаа байх л даа. Монголын Засгийн гзар Унгарын талтай ярилцаж тохирсны дагуу л 200 ам.долларыг олгож байгаа. Түүнээс биш бидний зүгээс удааж саатуулах, хасч танасан зүйл байхгүй гэдгийг онцолж хэлье гэлээ.