
Галын дуудлага ирсэн үед тухайн гудамж айл өрхөд хурдан хугацаанд очиход гэр хорооллын гудамжны замын халтиргаа гулгаа ихээхэн төвөг урчлуудаг байна. Өнөөдрийн байдлаар Дархан сумын 6-р баг Тээвэрчидийн 3-8-р гудамж ГАМ хүрэлцэн очих боломжгүй цас гулгаа, халтиргаа ихтэй, Майхантын 7,8-р гудамж руу 1-р сургууль талаасаа ГАМ өгсөх боломжгүй халтиргаатай, Шарын гол сумын Дархан баг Хоккейчдын 10-12-р гудамж, Тосгоны 9-12-р гудамж уулын энгэр газарт байрласан, цас их орсон халтиргаа гулгаа ихтэй байна. Мөн Ойн задгайн 1,2–р гудамжны айл өрхөд хүрэлцэн очиход хүндрэлтэй халтиргаа гулгаа үүссэн, налуу, өгсүүр замтай байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Дархан сум, Шарын гол сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт шалгалтын дүнг танилцуулж, цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээг орон нутгийн УЦУОШАлбанаас тодотгон авч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.