МХБ 35.5 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

МХБ 35.5 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр буюу нэгдүгээр сарын 21-нд 4,390 тоот арилжаагаар компанийн нийт 35,513,461 төгрөгийн үнийн дүн бүхий 35,979 ширхэг хувьцаа арилжлаа. Харин Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 18,301.93 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 11.99 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 71 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Монинжбар” ХК-ийн 5,286,000.00 төгрөгийн 17,620 ширхэг, “Оллоо” ХК 575,500.00 төгрөгийн 4,300 ширхэг хувьцаа арилжигдсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж