Автобусны буудлыг камержуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Автобусны буудлыг камержуулна

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хоёр жилийн дараа автобусны буудлыг камержуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу автобусны буудлын ойр орчмын газар зүйн байрлал, нөхцөл байдлыг судалж буй аж. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах зорилготой уг камержуулалтын ажлыг эхний ээлжинд алслагдсан дүүргийн эцсийн зогсоолоос эхлэх юм байна.

Ийнхүү автобусны буудлыг камержуулснаар олны хөлийн газар  хулгай дээрэм гарах, гэр хорооллын зарим эцсийн буудал гэрэлтүүлэг, хяналтын камергүйн улмаас авто осол гарах болон хэрэг гарсан тохиолдолд эзэн холбогдогчийг олж, хариуцлага тооцоход хүндрэлтэй байдаг асуудлыг шийдэх боломжтой ажээ. Мөн жолооч нар хөзөр тоглох мэтээр ажлын цагийг буруу ашигладаг зөрчлийг арилгах,  нийтийн тээврийн хэрэгслийн үр бүтээлтэй ажиллаж буй эсэхийг хянахад тустай талаар албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж