Кристен Стюарт, Роберт Паттинсон. Фото: Frederic Lafargue / AFP
“Twilight”-ын цуврал кинонд гол дүр бүтээсэн Роберт Паттинсон, Кристен Стюарт нар “Forbes”-ын нэгэн жагсаалтыг тэргүүллээ. Тодруулбал, кино урлагийн салбарын хамгийн их орлоготой, өндөр ашигтай хосуудын жагсаалтын тэргүүн эгнээнд “Twilight”-ын хосууд бичигджээ. Жагсаалтыг гаргахдаа “Forbes” сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн их мөнгө цуглуулсан кинонуудын орлогыг харьцуулсан бөгөөд үүнд кино театрын орлого бус, зөвхөн кино прокат, DVD борлуулалтын дүнг авч үзсэн байна.

“Twilight”-ын цувралууд дээрх хугацаанд 1,17 тэрбум ам.долларын орлого олсон тул Стюарт, Паттинсон нар жагсаалтыг тэргүүлжээ. Үүнээс гадна Паттинсоны Риз Уизерспунтэй хамтран тоглосон “Water for Elephants” кино 58 сая ам.долларын орлогоор жагсаалтын 10 дугаар байрт бичигдсэн байна.
Чансааны хоёрт Ченнинг Татум, Рэйчел Макадамс нарын “The Vow” (2012), гуравдугаарт Женифер Энистон, Адам Сэндлер нарын “Just Go With It” кино жагсчээ.
Ш.МЯГМАР