Гал түймэр гарах үеэр Александр хотын шүүхэд өнгөрсөн 2011 оны бослогын үеэр амь үрэгдсэн босогчдын хэрэгт холбогдсон зургаан цагдааг шүүх хурал болж байжээ. Шүүх хурлыг эсэргүүцсэн цагдаа нар жагсаал зохион байгуулж, харин хотын оршин суугчид цагдаа нарыг шүүмжлэн эсэргүүцсэнээр эмх замбараагүй байдал үүсчээ. Мөн энэ үеэр нийслэл Каир хотод цагдаагийн алба хаагчид болон иргэдийн хооронд мөргөлдөөн үүсч, дөрвөн хүн амь үрэгдэж, 12 хүн гэмтсэн хэрэг гарсан байна.
Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг эсэргүүцсэн бослого гарч байсан юм. 2011 оны нэгдүгээр сарын 25-нд эхэлсэн бослогын үеэр 900 орчим босогч амиа алдсаны 300 гаруй Александр хотын иргэд байжээ. Тэрхүү бослогын үеэр иргэдийн амийг хөнөөж, гэмтээж, шархтуулсан хэргээр өнгөрсөн хугацаанд Египетэд 100 гаруй цагдаа ял сонссон байна.