дарга З.Энхболдын санаачлагаар “Нээлттэй эхийн программ хангамжийн
нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” хэлэлцүүлэг Төрийн ордны Г танхимд болж
байна. Нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын дарга З.Энхболд оролцлоо.
УИХ-ын
дарга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад мэдээллийн
технологи хөгжсөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн бүх шатны
байгууллагууд компьютерийн техник хангамж, сүлжээний дэд бүтцэд
тэргүүлэх ач холбогдол өгч программ хангамжийн оюуны өмчийн талаар
төдийлөн анхаарал хандуулаагүйн улмаас энэ асуудал цаг үеийн шаардлагаас
хоцорч ирсэн байна. Өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд цахим хэрэглээ асар
хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр программ хангамжуудын зохиогчийн
эрхийн асуудал хурцаар тавигдах боллоо. Иймд УИХ-ын дарга миний бие
саяхан төрийн байгууллагуудад хандан оюуны өмчийн зөрчилгүй программ
хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэх уриалга гаргасан. Энэ чиглэлээр Улсын
Их Хурал анхдагч санаачлагыг гарган нээлттэй эхийн програм хангамжийг
нэвтрүүлэхээр шийдвэр гаргаж байна. Өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгийг
энэхүү санаачлагын хүрээнд зохион байгуулж байгаа” гэж онцолсон.
Мөн
хэлэлцүүлэгт оролцогчид Нээлттэй эх хөгжүүлэгчид хэлэлцүүлгийн явцад
асуудлыг харилцан ярилцаж, саналаа солилцон УИХ, түүний Тамгын газар,
төдийгүй төрийн байгууллагуудад нээлттэй эхийн програм хангамжийг хэрхэн
нэвтрүүлэх, хөгжүүлэх талаар ажил хэрэгч санал дүгнэлт, зөвлөмж гаргах
юм байна.
2013 онд БНСУ-ын Засгийн газрын 3,5 сая ам.долларын
буцалтгүй тусламжаар Өмнөд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны
байгууллага /КОИКА/-тай хамтран хэрэгжүүлэх “Цахим парламент” багц
төслийн хүрээнд байгуулагдах “Парламентын цахим мэдээллийн төв”-ийг
түшиглэн нээлттэй эхийн програм хангамжийг хөгжүүлэх эх суурийг тавих
боломжтой аж. Цаашид үндэсний програм хөгжүүлэгчид Та бүхэн Монгол Улсын
төрийн байгууллагуудад ашиглах үйлдлийн систем хөгжүүлэх чиглэлээр
хамтран ажиллах шаардлагатай байгааг нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид
хэлж байлаа.