Болгарын сөрөг хүчний удирдагчид халджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Болгарын сөрөг хүчний удирдагчид халджээ

Болгарын нийслэл Софи хотноо өчигдөр сөрөг хүчний “Хүний эрх, эрх чөлөө хөдөлгөөн” намаас сэтгүүлчидтэй хийх уулзалт зохион байгуулжээ. Уулзалтын үеэр тус намын тэргүүн, 58 настай Ахмед Доганыг индэрт үг хэлж байх үеэр зэвсэглэсэн этгээд халдаж, толгойд нь гар буу тулгажээ. Болгарын Бургас хотоос ирсэн, 25 настай зэвсэглэсэн этгээд шууд индэр рүү гүйн гарч ирээд, буугаа толгойд нь тулгаж, шууд буудахыг завдсан ч азаар буу нь гацаж, намын тэргүүний амь насанд аюул учраагүй байна. Энэ үед хамгаалагчид болон намын төлөөлөгчид залууг барьж авсан бөгөөд удалгүй цагдаагийн ажилтнууд ирж, хэргийг шалгахаар залууг баривчилжээ. Цагдаа нарын мэдээлснээр халдагч залуу гар буунаас гадна хоёр ширхэг хутга биедээ авч явжээ.

Ахмед Доган 1990 онд Болгарын сөрөг хүчний “Хүний эрх, эрх чөлөө хөдөлгөөн” намыг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөг хүртэл тэргүүнээр нь ажиллаж байгаа юм. Тэрбээр Болгарын нөлөө бүхий улстөрчийн тоонд зүй ёсоор багтдаг гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж