“Жизель” бүжгэн жүжгийг сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Жизель” бүжгэн жүжгийг сонирхоорой

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг тайзнаа дахин тоглох гэж байна. Хоёр бүлэгт энэхүү бүжгэн жүжгийг  анх 1841 онд Парисийн Гранд-Опера театрт тоглож байжээ. “Жизель” бүжгэн жүжгийн Жизельд театрын шинэ хун Б.Саруул, Берта буюу Жизелийн ээжид гавьяат жүжигчин Х.Баярмагнай, Альберт гүнд М.Од, ойн захирагч Ганст Х.Мөнгөнхөлөг, Батильдад Т.Ариунаа, Вильфридийн дүрд н.Нармандах, их сүнс Миртад Б.Баасансүрэн нар тус тус тоглох юм. Харин удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү симфони, найрал хөгжимчдийн хамт тоглох аж. Тасалбарын үнэ 8000 төгрөг юм. 

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж