“Динза Цондоолойг аварсан нь” театрчилсан тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Динза Цондоолойг аварсан нь” театрчилсан тоглолт болно


Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид хөдөө орон нутагт аялан тоглолт хийж буй. Тэд ирэх зургадугаар сарын 1-нд эх үрсийн баярыг тохиолдуулан “Ирмүүн” агентлагтай хамтран “Динза Цондоолойг аварсан нь” театрчилсан шоу тоглолтоо хийх гэж байна. Зохиолч П.Нарангэрэлийн “Динза Цондоолойг аварсан нь” театрчилсан шоу тоглолтыг найруулагч Ч.Түвшин найруулж, Улсын Драмын эрдмийн театрын залуу уран бүтээлчид тоглох юм. Тоглолтод ирсэн хүүхэд бүрт хүүхдийн “Нар” сэтүүл, зурагт хуудас болон бэлэг өгөх аж.  Тоглолт Улсын Драмын эрдмийн театрт зургадугаар сарын 1-нд 11.00, 13.00, 16.00 цагт, зургадугаар сарын 2-нд 13.00, 16.00, 18.00 цагаас тус тус болно.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж