“Outlaw” хамтлаг тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Outlaw” хамтлаг тоглолтоо хийнэ


Хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Outlaw” хамтлагийнхан ирэх зургадугаар сарын 1-нд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэд ирэх зуны анхны задгай талбай дахь шоу тоглолтыг хийх гэж байгаа аж. Хамтлагийн залуус эх үрсийн баяраар “UB Palace”-ын өмнөх задгай талбайд тоглолтоо хийх гэнэ. Тоглолтоороо “Outlaw” хамтлагийнхан хит болсон дуунууд болон шинэ уран бүтээлээсээ сонирхуулна. Тэд “Надаас бүү холдооч” хэмээх анхны бие даасан тоглолтоо өнгөрсөн 2009 оны тавдугаар сарын 30-нд хийж байсан юм.
М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж