“Blue mon” групп өнгөрсөн 2012 оны 3-р сард Nike корпорацитай Монгол дахь цорын ганц онцгой эрхт албан ёсны дистртбьютер болох гэрээнд гарын үсэг зурснаар Монголын хэрэглэгчид Nike-ийг эх орноосоо худалдан авах боломж бүрдсэн юм. Nike брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны үнээр худалдах онцгой эрхэт дэлгүүр “Max mall” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлаж байна.
Nike брэндийн Монгол дахь албан ёсны нээлтэд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Н.Энхбат нарын спортын алдартнууд болон “Камертон” хамтлагийн залуус хүрэлцэн ирсэн байлаа.
Сонирхуулахад, Nike брэнд өнгөрсөн оны аравдугаар сард Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ албан ёсны түнш байгууллага болж, гэрээ байгуулсан байна. Тиймээс энэ оны нэгдүгээр сараас эхлэн ОУОХ-ны бүхий л тэмцээн, наадам, “Сочи 2014”, “Рио 2016” олимпийн наадам, “Нанжин 2014”, “Лиллехаммер 2016” залуучуудын олимп болон бусад бүх үйл ажиллагаанд Nike брэнд хамтран ажиллах ажээ.