8294 тонн мах нөөцөлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

8294 тонн мах нөөцөлжээ

Жил бүр Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн мах бэлтгэдэг уламжлалтай. Нөөцийн махыг Дархан-Уул, Орхон, нийслэлийн хүрээнд бэлтгэн нийлүүлдэг, худалдаалдаг юм. Одоогоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 8294,5 тонн нөөцийн мах бэлтгээд байгаа юм байна.

Нөөцийн махыг Ховд, Баянхонгор, Говь-алтай, Завхан, Дорноговь, Дундговь, Хэнтий, Архангай, Төв зэрэг аймгуудаас бэлтгэсэн бөгөөд нийт нөөцлөх махны 80 хувийг бүрдүүлээд байгаа гэж албаныхан хэлж байна.

Ш.ЧИМЭГ

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж