Алеппод олон давхар орон сууц дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Алеппод олон давхар орон сууц дэлбэлжээ

Сирийн босогчид. Фото: Aamir Qureshi / AFP    

Алеппо хотын баруун хэсэгт олон давхар орон сууцны барилгын тал хэсэг нь хүчтэй дэлбэрэлтийн улмаас нурсан байна. Сирийн хэвлэл мэдээлэл энэ талаар мэдээлснээс иш татан Associated Press дамжуулав.

Тус орны Засгийн газар энэ талаар “зэвсэгт дээрэмчид байшинг пуужингаар буудсан” гэсэн байна. Ямар пуужин хэрэглэсэн талаар албан ёсны эх сурвалж тайлбар өгсөнгүй.

Харин босогчид уг байшинг агаараас цохилт хийж байсан онгоцнууд буудсан гэв. Нэгдүгээр сарын 18-ны өглөө Алеппо  хотыг Засгийн газрын нисэх хүчин бөмбөгдөж байсан юм. Одоогоор байшингийн нурангийг цэвэрлэж дуусаагүй байгаа учраас хохирогчдын талын бүрэн мэдээлэл гараагүй байна. Олон хүн байшин нурах үеэр гэртээ байсан аж.

Үүнтэй бараг зэрэгцэн тус орны өмнөд хэсгийн Дераа хотын  сүмийн ойролцоо давхар дэлбэрэлт гарчээ. Энэ удаад мөн л Засгийн газар босогчид болсон хэрэгт бие биеэ буруутгалаа. Өмнө мэдээлж байснаар Алеппо хотын их сургуулийг пуужингаар буудах үеэр 80 гаруй хүн амь үрэгдсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж