Японы соёл урлагийн наадам үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Японы соёл урлагийн наадам үргэлжилж байна

“АСА” цирк өчигдрөөс  “Японы соёл урлагийн анхдугаар наадам”-аар “амьсгалж” эхэллээ. Өнгөрсөн жил болсон “Япон Монголын үсчин, гоо засалчдын шоу” хүрээгээ тэлэн жил бүр уламжлал болон тэмдэглэж байхаар болжээ. Наадмын зорилго нь хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэн, туршлага солилцох, Японы урлагийг монголчуудад танилцуулах, хоёр орны хүмүүсийн хоорондын харилцааг бэхжүүлэх, монгол моделуудыг Японы рекламны орон зайд таниулан сурталчлах юм. Тус наадмыг нээн Японоос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Кидокоро иг хэллээ. Тэрээр “Японы соёл урлагийг монголчуудад олон талаас нь танилцуулан хоёр орны харилцааг уялдуулан хөгжүүлж байгааг сайшаагаад цаашид улам бүр үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна”  гэв. Японоос урлаг соёл, үсчин гоо засалч, загвар өмсөгчид, зурагчид, хэвлэлийхэн багтсан 100 гаруй төлөөлөгч, ОХУ-аас 20 гаруй дадлага туршлагатай модель, манай үсчин гоо засалчид, “Шилмэл загвар”-ын 80 гаруй моделууд оролцсон томоохон наадам болж байгаа билээ. Энэхүү наадмын хүрээнд “АСА” циркт Японоос зорин ирсэн байгууллагуудын үзэсгэлэн худалдаа гаргажээ. Эндээс сүүлийн үеийн дэвшилтэд технологиор хийсэн гоо сайхны “Heigo” брэндийн хиймэл хумс, “Cefine” брэндийн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн, “Mizuhki” буюу цаасан урлалын үзэсгэлэн болон Монгол дахь япон компаниудын танилцуулах үзэсгэлэн, худалдаа зэргийг сонирхохоос гадна Японы үндэсний бүжиг, бөмбөр, кимоно шоу, саки,  цайны урлагийг гайхамшгийг эндээс  бодитоор үзэж болно. Мөн япон тогооч нарын гараа гарган хийсэн үндэсний хоолыг үзэсгэлэнгийн үер худалдаалж байгаа.

Японы үндэсний урлагийн нэгэн томоохон төрөл болох бөмбөрийн сүрт нүжигнээнээр эхэлсэн тус наадамд  каратьегийн үзүүлбэр, сэлмийн урлагийн тоглолт, кимоногоор гоёсон  япон охины “Сакура цэцэглэх” үндэсний бүжгийн өвөрмөц хэмнэл болон япон ятга, загварын шоу үзүүлбэр, мэргэжлийн үсчдийн шоу хөтөлбөрүүд  орсон. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү наадмыг зорин Японы соёл урлагтай танилцан  тухлан саатаарай. Наадам өнөөдөр орой 19.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж