Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга,
нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн газрын дарга, хүүхдийн
асуудал хариуцсан байгууллагуудын удирдах ажилтнууд, нийслэлийн
хүүхдийн өөрөө удирдах шатны байгууллагынхүүдүүд оролцсон уулзалт
өнөөдөр “Puma” зочид буудалд боллоо. Нийслэлийн хүүхдийн төлөө газраас
зохион байгуулсан уг арга хэмжээнд оролцсон хүүхдүүд хүүхдийн чөлөөт
цаг өнгөрөөх газар цөөн, хүүхдүүдийг нийтийн тээвэрт 100 төгрөгөөр
зорчино гэсэн дүрэм журам байдаг ч хэрэгждэггүй, том биетэй хүүхдүүдийг
хөөж буулгадаг зэрэг өөрсдөдөө тулгамдаж буй асуусдлын талаар холбогдох
хүмүүсээс хариулт авлаа. Тус уулзалтад нийтийн тээврийн газраас
төлөөлөгч оролцсон бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхээ хэллээ. Хүүхдүүдийн
өмнө тулгамдаж буй асуудлаар хариулт авах зорилгоор шийдвэр гаргах
төвшний бүх шатны удирдлагуудтай шат дараалсан уулзалтуудыг төлөвлөөд
байгаа юм байна. Дараагийн шатны уулзалт нь УИХ, Засгийн газар,
Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудтай хүүхдийн асуудлаар уулзах
хүсэлтээ хүргүүлээд байгаа аж.
Ц.Хишиг