Төрөөд хоёр дсарын араа цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдон яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан ч энэ хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй тул Монголын ард түмнээс хандивын тусламж хүсч байсан юм. Одоогоор зардлын 70 хувь нь буюу хагалгаанд орох мөнгө нь цугларсан гэж М.Сайханбилэг хүүгийн өвөө нь хэллээ. Хүү энэ сарын 25-нд хагалгаанд орсны дараа хоёроос гурван сарын хугацаанд эмчилгээ хийлгэх бөгөөд гурван сарын дараа дахин шинжилгээ өгөх шаардлагатай юм байна.
Хагалгааны зардал нь хүрсэн ч бусад зардлын мөнгө нь хүрэлцэхгүй байгаа бөгөөд сайхан сэтгэлт Монголын ард түмэн хандивын гараа сунгаж, туслахыг М.Сайханбилэг хүүгийн гэр бүлийхэн фэйсбүүк хуудастаа мэдээлсэн байна.