
Ньюс агентлагын уншигчдаас дөнгөж сая “Төв номын сангаас 1-р сургууль уруу эргэхийг хориглочихсон байна. Ингэхээр урдаас ирж байгаа машинууд зөвхөн төв замаар түгжирсээр баруун дөрвөн замаар эргэх юм уу” гэж гомдол илэрхийлэн энэ шийдвэрийн талаар тодруулж өгөхийг хүссэн юм. Бид энэ талаар Замын цагдаагийн газрын хэвлэлийн албанаас тодруулахад “Сөүлийн гудамж маш их ачаалалтай, гацаа үүссэн тул түр хугацаанд ийм зохицуулалт хийсэн. Түүнээс биш цаашид ийн хориглосон зүйл байхгүй” гэлээ.
Б.МАНД