![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/1/bd1cc4a6c7a10026/59238fe5446ff747original.jpg)
Монголын рок, поп урлагт хамгийн ирээдүйтэй, урт удаан настай, бодитой, шилдэг хамтлагийг бий болгох зорилготой "Камертон 2" төсөл өнгөрсөн онд эхэлсэн. Уг шоунд нийт 760 залуу бүртгүүлсэнээс өнөөдөр болох эцсийн шатанд шилдэг 16 оролцогч үлдээд байна. Тэд эцсийн шатанд “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүний удирдлаган дор дөрөв, дөрвөөрөө хуваагдаж жинхэнэ мэргэжлийн хамтлагийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийж, өөрсдийн клипыг үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл Камертон хамтлагийн шинэ бүрэлдэхүүн маргааш тодорно. “Боловсрол суваг” телевизээр өнөөдөр 19.20 цагт, маргааш 18.20 цагт сүүлийн шатны шалгаруулалтыг шууд дамжуулах бөгөөд 150 сая төгрөгийн шагнал, таван жилийн продюсингийн гэрээ хийх шинэ хамтлагийг хүлээж байна.
“Камертон 2” шоунаас төрөн гарсан уг хамтлаг “Камертон” хамтлагийн өрсөлдөгчид байх бөгөөд тэдний энэ онд гаргах шинэ цомогт нэгэн дуэт дууг хамтдаа бичүүлэхээр продюсер Болд хэдийнээ төлөвлөөд байгаа юм. Мөн шинэ хамтлагийн дуунууд эздээ хүлээж байгаа гэнэ.