Морин хуурын чуулга энэ оны анхны тоглолтоо ирэх сарын 7, 8-нд хийх гэж байна. Өнгөрсөн хоёр жил тус чуулгынхан “Гайхамшигт ардын дуу 1, 2” цуврал тоглолт хийсэн бөгөөд энэ удаад сар шинийн өмнө ардын дуунуудыг дээжлэн хүргэх нь ээ. Улсын филармонийн тайзнаа толилуулах уг тоглолтыг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун, тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар удирдан тоглуулах юм байна. Тус чуулга өмнө нь мөн “Гайхамшигт ардын дуу-1, 2”-ыг хүргэж, “Гандий мод”, “Өвгөн шувуу”, “Жаахан шарга” тэргүүтэй ардын дууг найруулан тоглож байсан юм.
Ардын дууны уянгалаг аялгуунд суурилж, тухайн дууны домог түүхийг хүүрнэх эл тоглолт сар шинийн баярын өмнөх үзэгчдэд барих гайхалтай бэлэг болох нь.
Г.ДАША