ҮЗХ-ийг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг илтгэл тавьж, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам амжилттай оролцсонтой холбогдуулан одоо нийслэлд албан ажлаар ирээд байгаа аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нартаа намын удирдлагууд баяр хүргэж, талархал илэрхийллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавьсан илтгэлдээ “Энэ хавар болох Ерөнхийлөгчийн сонгууль АН-д их чухал. Иймд одоогийн Ерөнхийлөгчөө дэмжиж, дахин сонгуулах хэрэгтэй байна. Бид УИХ, Орон нутгийн сонгуульд олуулаа ялсан шиг Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн амжилттай оролцох ёстой. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин сонгуульд ялах боломжийг нь бүрдүүлж, хамтдаа ажиллах хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлсэн байна.
Мөн ҮЗХ-ийн хуралдаанаар намын дүрмэн дээр ажиллах ажлын хэсэг байгуулах эрхийг гүйцэтгэх зөвлөлд шилжүүлэхээр боллоо.