![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/1/f3ce5cd0573b0418/7be02a262f8b78c9big.jpg)
“Киви” хамтлагийн анхдагчийн нэг, “B продакшн”-ы дуучин байсан Э.Энхзол гэхээр “Киви” хамтлагийн ахны уран бүтээлээс нь гадна “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу, DZman-тай хамтрсан “Freedom”, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой дуулсан “Цорын ганц” зэрэг дуунууд хамгийн түрүүнд буудаг. Сүүлийн жилүүдэд нам жимхэн байсан тэрээр тайзнаа эргэн ирж буйгаа зарлахаар өнөөдөр “Эгэл биш хайр” нэртэй амьд тоглолтоо “Iloft function house”-д 19.00 цагт хийх гэж байна. Тэрээр энэ удаад шинэ уран бүтээлээ толилуулах гэнэ. Мөн тоглолтдоо Whitney Houston, Sade, Diana Krall, TLC, Alicia Keys, Beyonce, Janet Jackson, Adele, John Legend, Rihanna, Roxette, The Carpenters зэрэг дэлхийд алдартай хамтлаг, дуучдын хит уран бүтээлээс өөрийн хэв маягтаа оруулж сонирхуулахаар зэхээд байгаа гэнэ шүү. Энэ үдэш түүний хамт тайзнаа дуучин, гаитарчин Ж.Буянаа, Т. Бат-Оргил, A Sound хамтлагтийн Ц.Тэмүүлэн, Н.Наранбаатар, Г.Тэнүүн, Ж.Оргил зэрэг хамтлаг, дуучид хамтдаа дуулан ая дуугаа өргөхөөр болсон байна. “Эгэл биш хайр” тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг юм байна.
Г.ДАША