
МШТХ-ны үндэсний лигийн долоо дахь удаагийн тэмцээний медалийн төлөөх шалгарсан багуудын бүрэлдэхүүнийг танилцуулбал.
Аваргын цомын төлөө:
- “АПУ-Фрутта” баг: Лигийн хоёр удаагийн аварга А.Мэндбаяр эзэнтэй тус багийн бүрэлдэхүүнд ОУХМ Т.Энхтөр, ОУХМ О.Бадамцоо, спортын дэд мастер Б.Мөнх-Оргил, I зэрэгтэй Г.Индра, Б.Эгшиглэн, Г.Чулуудай нар багтжээ.
- "ХАСУ МЕГАВАТТ" баг: Ж.Түмэн-Аюуш эзэнтэй тус багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Д.Энхбаатар, багийн ахлагчаар ОУХМ Л.Алтантулга (нэг бүрчилсэн чансаагаар 75 оноогоор тэргүүлсэн), спортын мастер Л.Баярмагнай, спортын мастер Т.Батзориг, спортын мастер Б.Эрдэнэсувд (эмэгтэйчүүдийн нэг бүрчлэнд II байрт шалгарсан), I зэрэгтэй Б.Ууганцэцэг, П.Цэнгэлмаа, П.Билэгжаргал, Б.Дэмбэрэлзодов
Хүрэл медалийн төлөө:
- “ӨЕГ” баг: Г.Даваасүрэн эзэнтэй тус баг өнгөрсөн жилийн аваргаар шалгарч байсан. Багийн бүрэлдэхүүнд спортын мастер Э.Лхагвасүрэн (нэг бүрчлэнгийн чансаагаар II байрт), Ц.Жаргалсайхан, спортын дэд мастер Ё.Батдэлгэр, Анх-Эрдэнэ, Саруулсайхан, Д.Цэнджаргал
- “ПЕТРОВИС” баг: Д.Энхчимэг эзэнтэй багийн бүрэлдэхүүнд спортын мастер Б.Баярмагнай (нэг бүрчилсэн чансаагаар III байрт), спортын мастер Б.Энхжин, спортын мастер С.Дөлбадрах, I зэрэгтэй Б.Сосорбарам, Н.Энхцацрал (Өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэлтэй)
Лигийн тоглолтын шийдвэрлэх тоглолтууд маргааш 10:00 цагт эхлэх бөгөөд шийдвэрлэх тоглолтын тасалбарт азтай сугалаа байгааг үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ дуулгахад таатай байна.
Ч.БОЛОР