Селена Гомез охидод итгэдэггүй

Хуучирсан мэдээ: 2013.01.19-нд нийтлэгдсэн

Селена Гомез охидод итгэдэггүй

Дуучин Селена Гомез Америкийн “Nylon” сэтгүүлийн ирэх 29-нд хэвлэгдэх дугаарын нүүрийг чимжээ. Селена Гомез сэтгүүлийн нүүрний зурганд “18” гэсэн дугаартай сагсан бөмбөгчний фотболк мэт загвартай, богино даашинз өмсөж, хар саравчтэй малгай өмссөн байна. Мөн тэрээр “Nylon” сэтгүүлд өөрийнхөө талаар багахан хэмжээний сонирхолтой ярилцлага өгчээ. Селена Гомез сэтгүүлд өгсөн ярилцлагдаа сайн найз дуучин Тейлор Свифтээс өөр бусад охидод итгэдэггүй гэж мэдэгджээ. Селена “Тейлорын хувьд тэр бусад охидоос үнэхээр итгэлтэй. Би Жастинаас салсан тухайгаа хамгийн түрүүнд түүнд хэлсэн ч тэр миний нууцыг нь чандлан хадгалсан” гэсэн байна. Харин Селена папараццичдын талаар тэднийг анзаарахгүй байхыг хичээдэг ч заримдаа үнэхээр залхмаар байдаг гэж ярьжээ. Хөгжмийн ертөнцийн хамгийн залуу хос Жастин Бибер, Селена Гомез нар хоёр жил үерхсний эцэст өнгөрсөн арван нэгдүгээр сард салсан. Гэхдээ хосууд үүнээс гурван долоо хоногийн дараа эргэн нийлсэн боловч саяхнаас тэднийг бүр мөсөн салсан тухай хэвлэлээр шуугих болсон билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж