
АНУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам ирэх даваа гариг буюу нэгдүгээр сарын 21-нд ажиллахгүй гэдгээ өөрсдийн твиттер хуудсандаа бичжээ. Учир нь АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэлтэн, уран илтгэгч Мартин Лютер Кингийн өдөр хэмээн тунхаглаж, улс даяар амардаг байна. Тэрбээр 1968 оны энэ өдөр Теннеси мужийн нэгэн зочид буудалд байж байгаад халдлагад өртөн амиа алдсан бөгөөд африк гаралтай, америкчуудын тэгш эрхийн төлөө тууштай тэмцэгч байсан нь АНУ-ын түүхэнд хамгийн тодоор бичигдэн үлдэхэд хүргэсэн юм. Тиймээс Америкчууд түүний дурсгалыг хүндэтгэн ийнхүү орон даяар амардаг ажээ.
Мартин Лютер Кинг 1929 оны нэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Жоржия мужийн Атланта хотод сүмийн номлогчийн гэрт төржээ. 1944 онд дунд сургуулиа төгсөөд Атлантагийн хар арьстнуудын сургуульд сурсан байна. 1947 онд Кинг сахил хүртэж, аавынхаа сүмд ажиллах болсон ажээ. Түүний 1963 оны наймдугаар сарын 23-нд Вашингтоны Линколины дурсгалын цогцолборын гадаах индэр дээр “Би мөрөөдөж байна” илтгэл тавьсан нь эрх чөлөөг хүсэмжилсэн хүмүүсийн зүрхэнд оч үсэргэсэн үйл явдал болсон бөгөөд зөвхөн эрх чөлөөгөө алдсан хүмүүсийг биш, нийгмийн бүхий л төвшний хүмүүст хүрч чадсан юм.
У.БОЛОР