
Энэ үеэр хэний ч сонорт хүрч амжаагүй байгаа өөрийн шинэ уран бүтээлээ дуулахаас гадна Sade, Whitney Houston, Diana Krall, TLC, Alicia Keys, Beyonce, Janet Jackson, Adele, John Legend, Rihanna, Roxette, The Carpenters зэрэг хамтлаг, дуучдын алдартай уран бүтээлээс өөрийн хэв маягтаа оруулж сонирхуулах ажээ. Мөн нэг таатай мэдээ нь, тоглолтонд Ж. Буянаа, Т. Бат-Оргил, Ц. Тэмүүлэн (A Sound), Н. Наранбаатар, Г.Тэнүүн, Ж.Оргил зэрэг хамтлаг, дуучид хамтдаа дуулан ая дуугаа өргөхөөр болсон ажээ.
У.БОЛОР