Дуучин Майли Сайрус өнгөрсөн жил “Hunger Games” киноны од жүжигчин Лиам Хесмворттой сүй тавьсан билээ. Үүнээс хойш тэрээр уран бүтээл туурвихаа түр завсарлан, сайн гэрийн эзэгтэй болоход суралцаж буй гэнэ. Майли Сайрус өнгөрсөн “Зул сар”-ын баярыг Лиамын дунд ах Крисийн гэр бүлийнхэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлж, тэдэнтэй дотносоод авсан байна. Харин энэ удаад тэрээр Лиамын том ах Люкийн гэр бүлийн хамт амрахаар ногоон байгалиараа алдартай Коста Рика улсад иржээ. Хосууд өчигдөр Люкийн гэр бүлийнхний хамт Коста Рикад нисч ирсэн бөгөөд өнөөдөр далайн эрэгт наранд биеэ шаран, бие биедээ эрхлэн буй нь папараццид өртсөн байна. Сонирхуулахад Лиамын том ах Люк болон түүний эхнэр Саманта нар гурван хүүхэдтэй бол түүний дунд ах Крис, түүний эхнэр Эльза Патаки нар 2010 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Б.АНХТУЯА