Л.Бямбасүрэн даргын хэрэг удахгүй шүүхэд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Л.Бямбасүрэн даргын хэрэг удахгүй шүүхэд шилжинэ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаад удаж байна. Түүний тухай нэр бүхий иргэдээс авлига авсан гэсэн мэдээлэл ирсэн аж. Түүнийг өөрийн гэх хэдэн хэлтсийн дарга нартайгаа нийлж барилгын компаниас байр авсан, их хэмжээний махыг устгалд оруулалгүй ашигласан гэх мэдээлэл тэдгээр иргэд өгсөн гэнэ. Мэдээлллийг шалгасаар одоо дууссан бөгөөд удахгүй прокурорт шилжин шүүхэд ирэх дөхжээ. Зарим эх сурвалж ажилдаа хайнга хандсан дарга нараа халсан нь ийм байдалд хүргэсэн гэх боловч зарим нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн мэдээлэл өгч байна. Түүнийг буруутай эсэхийг шүүх шийдэх үлдлээ.

Х.Хангал

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж