Гараа хэрхэн арчлах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Гараа хэрхэн арчлах вэ?

Юуны тvрvvнд хумсны будгийг хэрхэн зөв арилгахаас эхэлье. Бvсгvйчvvд хумсныхаа будгийг хурц иртэй зvйлээр хусч арилгадаг. Гэтэл энэ нь хумсны өнгөн давхаргыг гэмтээдэг муу талтай. Мөн хумсан дээрх будгийг сэргээж янзлалгvй хэтэрхий удаан байлгаснаас зориулалтын шингэнээр арилгасан ч төвөгтэй болдог. Ямар ч будаг 2-3 секундийн дотор арилах ёстой. Гэтэл хэт удсан будгийг арилгахад /зориулалтын шингэн ч гэлээ/ химийн бодис их зарцуулах тул хумсыг нимгэрvvлж, хэврэгшvvлдэг.

Мөн будаг арилгах шингэнийг сонгохдоо ацетоны хольцтой эсэхийг анхаараарай. Орчин vед ацетоныг ийм шингэнд ашиглахыг хориглосон.

Хумсыг хутгаар богиносгож, хэлбэр гаргах нь тvvний бvтцийг гэмтээж буй хэрэг юм. Зvй нь хуурай ашиглан янзлах ёстой. Харин хэт урт хумсыг богиносгох бол зориулалтын хайч, хутга хэрэглэж болно. Гэвч дараа нь заавал хуурайдаж, хэлбэр гаргаарай. Орчин vед, хумс гэмтээдэг учираас төмөр хуурайнаас татгалзаж, оронд нь резин, картон ашиглаж хийсэн хуурай хэрэглэх болсон. Юутай ч хуурайны гадаргуу хэт арзгар биш байвал зохино. Хуурайны гадаргууг шалгаж vзэх амархан. Гараа зvлгэхэд арьсыг тань урж байвал тохирохгvй гэсэн vг.  Хиймэл хумсанд зориулсан хуурай авах хэрэггүй.

Хумсыг хуурайдахдаа vзvvрээс төгсгөл хvртэл нэг чиглэлийн хөдөлгөөн хийх нь зөв юм. Учир нь эсрэг, тэсрэг чиглэлээр хуурайдах нь хумсны давхаргыг мөн л гэмтээдэг.

Дөрвөлжин хэлбэр урт, нарийхан хуруунд

Хурууныхаа хэлбэрт хумсныхаа засалтыг тохируулах хэрэгтэй. Дөрвөлжин хэлбэр зөвхөн урт, нарийн хуруутай хvнд л зохино. Хэрвээ таных нэгэнт ийм биш бол ямар ч хэлбэрийн хуруунд тохирох зууван хэлбэрийг сонгоорой. Хумсаа хэтэрхий шөвхөлж хурцлах нь танд болон бусдад халтай гэдгийг бас санагтун.

Гар арчилгааны гол нь хумсны эргэн тойронд ургасан илvvдэл махыг цэвэрлэх явдал. Хэчнээн гоё хумстай байгаад vvнд анхаараагvй бол нэг л болхи харагддаг. Илvvдэл махыг юуны тvрvvнд зөөлрvvлэх хэрэгтэй. Бvйлс, лиш цэцгийн тостой бvлээн усанд гурван минут хэртэй дvрэх нь илvv vр дvнтэй байдаг юм. Дараа нь тэжээлийн тосоор хуруу бvрт иллэг хийж өгвөл зvгээр. Улам л зөөлөрнө гэсэн vг.

Энэ бvхний эцэст хумсны уг дахь наалдсан арьсыг тvлхэж цаашлуулах бөгөөд шаардлагатай бол илvvдэл арьс, махыг зориулалтын хайчаар авна.

Хумсны будгийг ингэж тvрхээрэй

Хумсны будгийг сонгохдоо аль болох vнэтэй, чанартайг эрхэмлэх нь зvйтэй. Учир нь хямд будганд таны хумсыг муутгах химийн бодис илvv орсон байх тал бий. Тод өнгөөр будах бол эхлээд суурь болгож өнгөгvй будаг тvрх. Учир нь тод болоод бараан өнгийн будаг хумс, тvvний эргэн тойрон дахь арьсанд нэвчиж, дараа нь арилгахад төвөг учруулдаг юм. Сайн чанарын будаг тvрхэнгvvт хатдаг. Хэрвээ будаг хатах нь удаан бол хvйтэн усанд дvрэхэд гэмгvй. Ер нь будгийг тасалгааны хэмд хатаах ёстой. Хэт хvйтэнд будагны чанар өөрчлөгддөг.

Хумсны өнгөн хэсэг барзгар байвал зориулалтын зvлгvvрээр өнгөлж, гөлгөр болгох хэрэгтэй. Тэгвэл будаг сайн тогтдог төдийгvй vзэмжтэй харагдана. Ер нь хумс vелэж, хэлбэрээ алдах нь өвчилсний шинж юм. Нимбэгийн шvvс, чидун жимсний тос хумсанд маш сайн тэжээл болдгийг мэдэхэд илvvдэхгvй. Мөн давстай усанд дvрэх нь хумсыг бэхжvvлдэг.

Жимсний хандтай лаа

Гарын арьс сайхан, муухай байх нь насжилтаас гадна хлортой ус, саван, угаалгын нунтаг зэрэг ахуйн химийн бодис болон хvйтэн агаар, салхи, хурц нарнаас ихээхэн шалтгаална. Тэгэхлээр бид гараа энэ бvхнээс хамгаалж явах шаардлагатай.

Хэрвээ гар чинь хэт хуурайшсан бол зориулалтын, жимсний хандтай лааны хайлмагт дvрээд 20 минут хэртэй царцаах нь vр дvнтэй юм. Мөн чидун жимсний бvлээсгэсэн тосонд хэсэг байлгасны дараа гялгар уутаар ороож, халуун усанд мушгисан зузаан алчуураар ороох арга бас бий.

Харин арьс хагарсан тохиолдолд нэг аяга усанд цайны хоёр халбага хэртэй сода хийж  найруулсан усанд дvрээрэй. Харин гар чинь байнга хөлөрдөг бол хоёр литр усанд цайны гурван халбага орос цуу байхаар тооцоолж усаа найруулах ёстой. Далдуу мод болон халгай, хамба шарилжны ханд гарын арьсанд хамгийн тустай зvйл. Ялангуяа, хавар намрын салхи, хvйтэн агаараас маш сайн хамгаална. Мөн төмс чанасан ус, шар сvv маш тустай..

Эртний хатад гараа өнгөлөг болгохын тулд царс модны холтосны ханданд дvрдэг байсан гэнэ лээ.

Эцэст нь, иллэг тун тустай. Гарын арьс өнгөлөг , vрчлээ бага болно.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж