
Зам засварын ажил эхэлж нийслэлийн Баянгол , Сүхбаатар дүүрэгт хэд хэдэн зам хаасны улмаас замын хөдөлгөөнд ачаалал нэмэгдсэн.Тиймээс автомашинтай холбоотой хэрэг буурахгүй, нэмэгдсээр байна. Өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Сонгинхайрхан, Хан-Уул дүүргийн нутагт машин мөргөлдсөн хэрэг хоёр гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт микроавтобус сонота маркийн машинтай мөргөлдөн хоёр хүн гэмтсэн байсныг Шуурхай бүлэг-105-ынхан эмнэлэгт хүргэжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс нь шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр ямар нэгэн осолгүй тайван байгаа аж.
Х.Хангал