Хүүхдүүд багаасаа тамхинд орж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд багаасаа тамхинд орж байна

Индонезийн хүүхдүүд хэтрүүлж хэлэхэд бараг өлгийтөйгөөсөө тамхинд орж байгаад нь хүний эрхийн төлөө тэмцэгчид түгшиж байна. Эцэг, эхчүүд нь тэднийг багаас нь тамхи татан сургадаг гэнэ. Тухайлбал, хоёр настай тамхичин Арди Ризалд эцэг нь 18 сартай байхад нь тамхи амлуулсан гэнэ. Яг ийм тохиолдол ховор ч 5-9 насны тамхичид Индонезид их байна.
Бага насны хүүхдүүдийн 2,8 хувь тамхи татаж байна.  Харин 2004 онд энэ тоо дөрвөн хувь хүрч байлаа. Одоогоор тамхины эсрэг хууль гаргахыг тамхи үйлдвэрлэгчид хүчтэй эсэргүүцэж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж