Билиг дээд сургуулийн дэргэдэх “Судлаач хуульчдын төв”-ийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Билиг дээд сургуулийн дэргэдэх “Судлаач хуульчдын төв”-ийн нээлт боллоо

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харъяа Билиг дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх “Судлаач хуульчдын төвийн нээлт, “Эрх зүйн үзэл баримтлал: Шинэ хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэлийг танилцуулах ажиллагаа ХИС-ийн харъяа Билиг  дээд сургууль дээр 2013 оны 1 дүгээр сарын 18-ны Баасан гарагт 11.00-12.00 цагийн хооронд боллоо.

“Судлаач хуульчдын төв” нь судлаач хуульчдын хууль зүйн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлж буй судлаачдыг идэвхжүүлэх, судлаачдад мэдээллээр үйлчлэх, магистрантур, докторантурт суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний эрдмийн бүтээлийг нийтийн хүртээл болгох чиг үүрэг бүхий зорилготой судалгаа мэдээллийн төв юм.

“Эрх зүйн үзэл баримтлал: Шинэ хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн зорилго нь хууль зүйн салбарын үйл ажиллагааг дэмжих, шинэ судлаачдын хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг бусдад таниулах үйл ажиллагааны бөгөөд хууль зүйн салбарт сүүлийн үед гарсан судалгаа шинжилгээ, үзэл баримтлал, шинэ хандлагыг олон нийтэд таниулах, хамтран ажиллаж байгаа байгууллагуудтай эрдэм судлалын ажлын туршлага солилцох, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх, багш, судлаачдыг эрдэмжүүлэх, судалгаа шинжилгээний зохих дадлага туршлага эзэмшүүлэх, судалгааны ажлаа олон нийтэд хүртээлтэй болгоход орших юм.

Монгол Улсаас 2000 оноос хойш гадаад, дотоодын их сургуульд эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан 74 орчим судлаач байгаагаас  2012  оны 5 дугаар сарын 30-ны өдөр ХИС-ийн харьяа Билиг дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ШУА-ийн Философи, Социологи, Эрх зүйн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Эрх зүйн үзэл баримтлал: “Шинэ хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд гадаад дотоодын 27 судлаач, оролцож, иргэн, эрүү, захиргаа, олон улсын эрх зүйн чиглэлээр илтгэлээ хэлэлцүүлснээс, 18 илтгэлийг ирүүлсэн байдлаар энэхүү эмхэтгэлд хэвлэсэн байна.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харъяа  Билиг  дээд сургуулийн хаяг:

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, Спортын төв ордны зүүн талд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж