МАХН өлсгөлөн зарлагчдад анхаарал хандуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

МАХН өлсгөлөн зарлагчдад анхаарал хандуулав

“Н.Энхбаярыг цагаатган суллах, Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх” шаардлага тавьж, өлсгөлөн зарлаад байгаа эмэгтэйчүүдийн талаар МАХН-ын Хяналт ёс зүйн хорооын дарга н.Давааням, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарын гишүүд өнөөдөр намын байрандаа мэдээлэл хийлээ. Хурлын үеэр МАХН-ын Хяналт ёс зүйн хорооны дарга н.Даваанямаас тодруулав.

-Хэвлэлийн бага хурал зарлаж байгаа явдлыг МАХН өлсгөлөн зарлаж байгаа эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрлөө гэж олгож болох уу?

-Хүмүүс ес хоногийн турш өлсгөлөн зарлаад, долоо нь эмнэлэгт хүргэгдээд байхад намын зүгээс дуугүй сууж чадсангүй. Төрийн гурван өндөрлөг, ШШГЕГ-ын удирдлагуудыг бодит байдалтай ирж танилцахыг бид хүсч байгаа юм. Мөн суулт хийж, өлсгөлөн зарлаж байгаа эмэгтэйчүүдийн хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрөхийг холбогдох байгууллагуудаас хүсч байна. Н.Энхбаяр даргыг эмчлэхгүй байсаар ямар үр дүнд хүрэхийг тааж хэлэх аргагүй байна. Өчигдөр ШШГЕГ-ын уддирдлагууд Н.Энхбаярыг улсын эмнэлэгт шилжүүлнэ гэж биднийг хуурсан.

-Хорихын эмнэлэг буюу хоёрдугаар шатлалын эмнэлэгт Н.Энхбаярыг эмчлэх бүрэн боломжтой гэж эмч нар үзэж байгаа. Тэнд эмчилгээ хийлгэхээс өөрөө татгалзсан юм уу?

-Н.Энхбаяр дарга хоёрдугаар эмнэлэгт л эмчлүүлнэ гэсэн. Учир нь Хорих эмнэлгийн эмч нарт итгэхгүй байгаа юм. Тэгээд ч Нэгдсэн хорих 401 дүгээр ангийн эмч нар эмчлэх аргагүй гэсэн шүү дээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж