Сүүлийн удаа задгай сансарт ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Сүүлийн удаа задгай сансарт ажиллав

Олон улсын сансрын дэлхий орчимын тойрог замын станцад байгаа сансрын нисгэгчид сүүлийн удаа задгай сансарч гарч ажиллаа. Америкийн Шатлл хөлгийн багийн хоёр нисгэгч станцын гадна хоёр цаг ажиллахдаа хөлгийн хуучин тэжээлийн зайг солих зэрэг техникийн ажил хийсэн байна. Атлантис хөлгийн сансрын станцад ажиллах хугацаа дуусч байгаа юм.
Энэ нислэгийн дараа Атлантис шатллыг ашиглалтаас гаргах юм. Дараа нь станцад хүргэх ачааг Оросын союз хөлгөөр хүргэх болно. НАСА цаашид сансрын хөлгийн хөтөлбөрөө хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна. 2015 оноос сансрын олон дахин ашиглах шинэ хөлөг гарна гэж байсан боловч Обамагийн Засгийн газар уг хөтөлбөрийг зогсоогоод байгаа билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж