
Энэ нислэгийн дараа Атлантис шатллыг ашиглалтаас гаргах юм. Дараа нь станцад хүргэх ачааг Оросын союз хөлгөөр хүргэх болно. НАСА цаашид сансрын хөлгийн хөтөлбөрөө хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна. 2015 оноос сансрын олон дахин ашиглах шинэ хөлөг гарна гэж байсан боловч Обамагийн Засгийн газар уг хөтөлбөрийг зогсоогоод байгаа билээ.