Оюутнуудын хувийн соёлд анхаарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Оюутнуудын хувийн соёлд анхаарч эхэллээ

ШУТИС-ийн "Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-ийн үйл ажиллагааны хүрээнд "Төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх" сургалт эхэллээ. Сургалтаар ШУТИС-ийн оюутнууд өндөр чадвартай мэргэжилтэн болоход нь туслахаас гадна нийгмийн дунд биеэ ажил хэрэгч, соёлтой авч явах, өөрийгөө зөв таниулахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Сургалтыг "Гоо сайхан имиж бүрдүүлэлт" сэдвээр Үйлдвэрлэл, технологи, дизайны сургуулийн хувцас судлал, дизайны салбарын мэргэжлийн багш нар явуулжээ. Сургалтын хоёрдугаар хэсэг "Хувцаслалт, биеэ авч явах соёл" сэдвээр энэ сарын 6-14-нд явагдах агаад оюутан залуусыг үнэ төлбөргvй хамруулах юм байна.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж