Энэ жил алдарт тенор Francesc Viñas-ын нэрэмжит Oлон улсын дуулаачдын уралдааны 50 дахь жилийн ой тохиож байгаа юм. Энэ сарын 13-нд тус уралдааны хагас шигшээ шалгаруулалт эхэлсэн бөгөөд 40 шилдэг уран бүтээлч өрсөлдсөн юм. Э.Амартүвшин нарын финалд үлдсэн дуулаачид өнөөдөр уран бүтээлээ толилуулах бөгөөд шилдгүүд энэ сарын 20-нд тодорно.
Francesc Viñas-ын нэрэмжит Oлон улсын дуулаачдын уралдааны тэргүүн байр буюу алтан медалийн эзнийг 20 мянган еврогоор шагнаж, Мадридын “Teatro Real”-ын дараагийн улирлын тоглолтын гэрээ санал болгох аж. Харин мөнгөн медалийн эзэн арван мянган евро, хүрэл медалийн эзнийг долоон мянган еврогоор шагнах юм байна.
Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшинд амжилт хүсье.