Инээдтэй юм шиг хэрнээ бас л бодууштай гомдол санал олныг О.Магнайд хаягласан байх юм. Түүний удирддаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын фэйсбүүк хуудаснаа иргэд их л идэвхтэй ханддаг бололтой. Заримаас нь сонирхуулъя.
-Жаахан нугаларсан, үзүүр нь сэтэрчихсэн ам.долларыг авдаггүй арилжааны банкуудыг анхаараач.
-Худалдаа хөгжлийн банкны бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө авах тоолонд 100 төгрөг, өөр банкнаас авбал 500 төгрөг гэх мэтчлэн “мөнгө идээд” байх юм. АТМ машин худалдаж авсан мөнгөө биднээсээ нөхөх гээд байгаа юмуу даа. Зөвхөн нэг хүн гэхэд сард АТМ-д 2750 төгрөг өгч байна. Ингэж бодохоор нийт хэдэн харилцагчтай билээ?
-Хөдөө орон нутгийн шатахуун түгээгүүрийн газрууд улстөржөөд байх юмаа. Сэлэнгэд Засаг даргын гарын үсгээр шатахуун олгож байгаа нь намын харъяаллаар нь хавчих гэсэн санаа. Энийгээ болчихож болдоггүй юмуу.
Э.ГАН