Энэтхэгт Лайла циклон орж ирэв

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Энэтхэгт Лайла циклон орж ирэв

Энэтхэгийн зүүн өмнөт нутагт орж ирсэн Лайла  хэмээх халуун орны хүчтэй шуурга, борооны улмаас амь үрэгдэгсэдийн тоо өсч байна. Одоогоор Андхра Прадеш муж бүхэлдээ циклонд дайрагдаад байгаа ажээ. Тэнд 36 хүн амь үрэгдсэн гэх мэдээ байна. Салхины хурд цагт 100 км болж байлаа. Зүүн өмнөд хэсэгт байгаа Гидерабад хотын орчим гурван метрын өндөртөй далайн давалгаа үүсчээ. 55 загасчин сураггүй болсон гэнэ.
Булгарсан модонд дарагдсан олон замыг хаасан байна. Загасчдыг циклон өнгөртөл боомтуудад хорогдохыг анхааруулсан байна. Олон газар холбоо тасарсан учир гамшгийн бүрэн мэдээг авч чадаагүй байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж