Залуу бөхчүүд уран мэхээ уралдуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Залуу бөхчүүд уран мэхээ уралдуулав

Чингэлтэй дүүргийн БТСХ-ны “Хоршоолол” спорт зааланд Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын гавъяат тамирчин, улсын заан Ж.Ганболдын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан эхэлж, өсөх ирээдүйтэй идэр залуу бөхчүүд уран мэх, хүч чадал, ид хаваа гайхуулсан уран барилдаанаар үзэгч олноо баясгаж эхэллээ. Тэрээр Батлан хамгаалах яамны “Алдар” спорт нийгэмлэг, улсын шигшээ багт тамирчнаар гараагаа эхэлсэн бөгөөд бөхийн самбо барилдаанаар дэлхийн аварга, дэлхийн цомын аваргаар удаа дараалан тодорч, бөхийн жүдо барилдаанаар ДАШТ-ий шагналт байр эзэлж, “Найрамдал-84” болон бусад олон улсын чанартай тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олноор хүртэж байсан манай улсын шилдэг бөхчүүдийн нэг ээ. Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Ж.Ганболд нь үндэсний их баяр наадамд 7 удаа шөвгөрч, улсын заан цолтны эгнээнд хүч төрөн орж ирсэн олон мэхийн  хувилбартай хүчтэн төдийгүй, “Спортын сургалт, дасгалжуулалтын явц, үр дүнг тамирчдын мэдрэмжтэй холбон судлах нь” сэдвээр Боловсролын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн-бөх юм.Нэрэмжит барилдаан өнөөдөр өндөрлөнө гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж