
Уулзалтын үеэр мөн Тайландын дэд бүтцийг хөгжүүлэх хэд хэдэн төслийн талаар санал солилцсон байна. Японы Ерөнхий сайдын хувьд сүүлийн үед ихээр яригдаж буй Мьянмар болон Тайландыг холбосон хурдны галт тэргийн төмөр замын төслийг дэмжиж буй илэрхийлжээ.
Тайландын Засгийн газрын тэргүүний мэдэгдсэнээр тус улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Япон улс эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар Японы хөрөнгө оруулалт 85 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Э.АНХТУЯА